\ Баяртогтохын Батрэгзэдмаа : Дотно царай

Баяртогтохын Батрэгзэдмаа

Уран зохиол сонирхогчдод

Дотно царай

2008-10-05 20:32

Нэгэн дотно царай
Намайг өөртөө татна
Ямар тэнгэрийг
Ямар цэцгийг санагдуулна вэ
Би чамтай таарч байсан мэт...
Урьд төрөлдөө юу эсвэл
Унтсан хойно үзэгддэг тэр дүр төрх үү...эсвэл
Төрөл садан минь төөрсөөр явна уу
Ямар бороо нарийн ширхэгтэй байлаа
Ямар салхийг санагдуулна вэ...
Бурханы  нүүрний гэрэл  шиг
Би хуруугаа хүргэмээр байна
Бусдаас содон чиний
Би юу вэ....
Ирээдүйд намайг аврах авралын
Энгийн нэгэн тэмдэг үү...
Дотно царайг үзэх нүд цавчлахад
Даруй энэ  мөч давхар сарнина....
2008 он
Ангилал : Яруу найраг | Нийтэлсэн : Б. Батрэгзэдмаа | Уншсан (215) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. Eny :
    2008-10-05 21:50

    Goy shuleg bna. Tanid amjilt husye ^^

Сэтгэгдэлийн тоо : 1

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.