YЖАТ Чингис хааны тухай тун муухан дуугарлаа
-Та Зохиолчдын хорооны удирдах зєвлєлд жvжгийн зохиолчдыг тєлєєлж сонгогдсон. Театрт саяхнаас утга зохиолын эрхлэгчээр оржээ. Энэ газарт хэр нєлєєлж чадаж байна вэ?
-Ямартай ч сонгуульт ажил бол vvрэг, хариуцлага. Уран бvтээлд хандах хандлага маань хариуцлага болж хувирсан. Зохиолчдын итгэл, санал надад гарцаагvй vvрэх ёстой хvнд ачаа, бас хvндэтгэл бий болгожээ гэж бодож байна. Жvжгийн зохиол гэдэг театрын амин сvнс. Бурхны авралаар vvрэг, хариуцлага хvлээсэн, єрєвдєм хvн би театртай холбогдоно гэдэг том аз завшаан шvv. Зохиолчдынхоо бvтээлийг YЖАТ-ын уран сайхны зєвлєлд оруулах, сонголт хийх боломж олгох, хэлэлцvvлэх эрх олж байна гэсэн vг л дээ. Гэхдээ нєлєєлнє гэдэг таны асуултыг єєртєє илvv гvнзгий тусгаж авбал боломж муу байна гэж хэлэх байна. Ер нь нєлєє бvхий байх ёстой гэдэг нь зайлшгvй.
-Хамгийн сvvлд театрт тавьсан хоёр жvжгийн зохиолын сонголтын талаар Та юу гэж хэлмээр байна?
-YЖАТ-ын уран сайхны бодлогод халдах зоригийг би єєрєєсєє шаардах хэрэгтэй болж байнаа даа. Бєх зvрх гаргах гэдэг билvv. Яг тvvн шиг. Би YЖАТ, Монгол кино vйлдвэр хоёрыг Монголын урлагийн хоёр том тєв гэж боддог. Монгол кино vйлдвэр маань “Цогт тайж”, “Мандухай цэцэн хатан”, “Мєнх тэнгэрийн хvчин дор” зэрэг єргєн дэлгэцийн олон том бvтээлийг туурвиж ард олноо баясгасан. YЖАТ маань дєнгєж саяхан “Тэмvvжиний бага нас”, “Жамух” жvжгvvдийг тайзнаа тавилаа. Тэгэхдээ зохих ёсоор дуугарч чадсангvй. Тvvхэнд ил vлдсэн хаадын тухай уран бvтээлийг єндєр зэрэглэлд авч vзэхийг хvсч байна л даа. Тийм ч байх ёстой.
-Танай театр анх удаа л Чингис хааны тухай дуугарч буй нь энэ биз дээ?
-Тийм ээ, анх удаа. Гэхдээ тун муухан дуугарлаа. Театр нь дэлгэцийн бvтээлээс амьд харилцаагаараа давуу, орон зайн илvv шийдэл, сэтгэлгээний чєлєєт илэрхийлэлтэй, дэлгэцийн хатуу теоремоос салж чаддаг урлаг шvv дээ. Миний бодлоор Чингисийг бvтээсэн уран бvтээлчдийн бvтээлд эсрэг байр суурьтай, єєрийнхєєрєє дуугарахыг хvсэгч уран бvтээлчдийн том амбиц гарч ирж, ёстой л уулыг нурааж, усыг эргvvлнэ гэдэг хvчирхэг ааш, араншингийн илэрхийлэл vзэгдэнэ гэж санасан юм. Кино зохиолоос ємнє жvжгийн зохиол тvлхvv хєгжиж, жvжгийн зохиолын драматургээс кино зохиолууд иш vндсээ авсан байдаг. Гэтэл бий болсон киноноос ч долоон дор жvжгийн зохиол тавигдаж буй нь харамсалтай байна. “Мєнх тэнгэрийн хvчин дор” кино жvжгийн зохиолын дамжлагыг дайраагvйгээс кино зохиолд нь драматург илт дутсан.
Тайзан дээр жинхэнэ дvрийн шалгарал явагдаж сая кино бvтэхэд том єгєєш болдог. Театр, кино хоёр бие биеэ нєхєж орших таталцалтай. Надаас илvv нарийн учрыг нь мэдэх ёстой соёлын бодлого хариуцсан Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам ч тайз, дэлгэцийн урлагт ялгаваргvй хандаж, кинонд санхvvгийн дэмжлэг єгдєг шиг театрт бас єгєх ёстой. Энэ удаагийнхыг харвал тєр, засагт театр гэнэт хэрэгтэй болж, Чингис хааны ойд уран бvтээлчдийг ашиглах маягтай хандаж байх шиг санагдлаа. Yнэхээр БСШУЯ тvvхээ, театрыг, Монголын урлагийг хvндэлдэг байсан бол театрыг ингэж тvлхэмгvй юм, эсвэл ерєєсєє хvндэлдэггvй юм болов уу.
С.Жаргалсайханы энэ хоёр жvжигт жvжгийн зохиолын сvг, сvvдэр ч алга
-”Их хєлгєн туульс” гэж хаадын тухай цуврал жvжиг тавигдах гэж буй гэсэн. С.Жаргалсайханы “Тэмvvжиний бага нас”, “Жамух” жvжгvvд эхлэл нь мєн vv?
-Мєн байж болохгvй. С.Жаргалсайханы “Тэмvvжин”, “Жамух” жvжгийн зохиолууд ердєє л “Монголын нууц товчоо”-г тайзан дээрээс уншсан уншлага. Энд жvжгийн зохиолын бvтэц гэж нарийн яриад ч яахав. Жvжгийн зохиолын сvг, сvvдэр ч байгаагvй. Ядахдаа С.Жаргалсайхан “Гамлет”-ыг уншсан байлгvй дээ. Шууд хэлэхэд жvжгийн зохиол огт биш. Энэ хатуу vнэн. Би тайлбарлалтай биш. Тэгээд бvтсэн жvжиг нь инкубаторт байгаа хvvхэд шиг єрєвдєлтэй. Миний хэлсэн vгэнд уран бvтээлчид нь эмзэглэнэ. Эмзэглэх ч хэрэгтэй. Яагаад гэвэл Чингис хаан, Гvр хаан Жамух бол би биш. Монголын хаад байхгvй юу. Энэ бол уран бvтээлчдийг цаг ямагт сvрдvvлж, бас даллан дуудаж байдаг сvр хvч. Дуртай хvн тvvгээд идчихдэг бутны жимс биш. Нуулгvй хэлэхэд би зохиолуудаас нь ичсэн. Харин найруулагч Б.Баатар, зураач Санжаасvрэн хоёр ядмагхан зохиолд театр гэдэг хувцсыг ємсгєж, живсэн хvнийг эрэг дээр гаргахтай адил арайхийн аварсан. Зохиолын мууг найруулагч, зураач хоёр тайз, найруулгаар халхалж єнгєрєєлєє. Энд зориуд тэмдэглэж хэлэхэд Санжаасvрэн зураачид би алга ташсан шvv. Юу гэвэл, Монголын хаадын тэмцэл ордны амьдрал биш юм. Нvvдэл шvv дээ. Тvvнийг тайзаар гаргаж чадсан. Yvнийх нь тєлєє зураачийг шагнах ч хэрэгтэй. Нэг бvтээлд бусдын хийсэн зvйл vгvйсгэгдэж болохгvй биз дээ.
(Yргэлжлэлийг PDF файлаас уншина уу)

Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих