Дэлхийн яруу найрагчдын их хурал манай оронд боллоо. Таны сэтгэгдэл?
- Юун түрүүнд Мэнд-Ооёо ахдаа баяр хүргэх ёстой. Ганц хүн ийм том зүйлийг хийнэ гэдэг бол үнэхээр гайхалтай. Гэхдээ Зохиолчдын эвлэл, яруу найрагч нартайгаа хамтарсан бол бүр ч сайхан болох байсан биз. Хамгийн гол нь дэлхийн яруу найрагчдын хурал манай оронд болно гэдэг бол яруу найргийн хувьд дэлхийд гарах маш том алхам. Энэ их хурлаар дэлхий монголын яруу найргийг мэдэрсэн байх.
-Яруу найраг, үргэлжилсэн үг хоёр нэг хонгилоор явах ёстой юу? Эсвэл…
-Яруу найраг, үргэлжилсэн үг хоёр бол утга зохиолын хоёр өөр төрөл. Заавал энэ хоёр нэг коридороор явах ёстой гэж би хэлж чадахгүй. Ер нь яруу найраггүй үргэлжилсэн үгийн зохиол гэж байхгүй. Яагаад гэвэл чимэггүй бол тэр зохиол нэг тиймэрхүү л байх болов уу. Яруу дүрслэлийг хэлээд байна шүү дээ. Яруу найраг бол санааг жижиг хэмжээнд дөрвөн мөртөд ч юм уу гаргадаг болохоор түүгээрээ л ялгаатай.
-Монголд жүжгийн зохиол мөхөж явна гэдэгтэй санал нийлэх үү?
-Энэ асуулганд хариулахын тулд маш олон зүйлийг ярих хэрэгтэй болно. Монголд театр хэд байдаг билээ, үзэгчид маань хэд билээ, үзэгчдийн хувьд бэлтгэгдээгүй, өнөөдөр ямар байгаа билээ. Үнэхээр сайн жүжиг театрт тавигдлаа гэхэд үзэх хүн байхгүй. Одоогийн жүжгүүд хэтэрхий романтик бас түүхий, сексуалный байх болж. Энэ юутай холбоотой вэ гэхээр зохиол бичиж байгаа хүмүүс нь “оюуны хувьд” үнэхээр ядуурчихаж. 1990-ээд оны Батбаяр, Урианхай ах нарын жүжгүүд үнэхээр гайхалтай байсан. Ингээд олон юм яриад байж болно. Хөрөнгө, мөнгө энэ тэр гээд л. Эцэст нь хэлэхэд сайн жүжгийн зохиолууд ширээн дор л хэвтэж байгаа даа.
-Таны анхны шүлгүүд их мэдрэмжтэй байдаг. Харин сүүлийн шүлгүүд чинь их ухаан зарсан юм шиг?..
-Залуу нас өөрөө их мэдрэмжтэй, хүний асаж явдаг нас шүү дээ. Анхны шүлгүүд минь сэрэл, мэдрэмжээр дүүрэн байж болох юм. Гэхдээ хүн гэдэг амьтан өөрөө үхэн үхтэлээ бүх л зүйлийг мэдэрч явдаг болохоор одоогийн шүлгүүд минь ч тийм сэрлээр дүүрэн байдаг. Үхлийг хүртэл мэдэрдэг юм, хүн гэдэг.
-Яг одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Нэг роман, жүжгийн зохиол, яруу найргийн номууд дээр ажиллаж байна. Гэхдээ тэдийд гаргана гэж хэлж чадахгүй. Ямар ч уран бүтээлч бүтээл гаргахын тулд хэдий ч хугацаагаар сууж болдог шүү дээ. Хамгийн гол нь чанартай, уншигчдын хэрэгцээг хангаж чадахуйц бүтээл гаргана даа.
-Залуу яруу найрагчдын талаархи таны бодол?
-Одоо гарч буй жижиг номуудыг уншиж байхад залуу үе маань нэг л хэв загвартай, өөрийн гэсэн өнгөгүй юм шиг ээ. Миний үеийнхэн бол Б.Галсансүх, Г.Аюурзана… гэх зэрэг өөрийн гэсэн өнгөтэй, бас өөртөө үнэнч байсан. Залуу хүн бол шинийг эрэлхийлж, түүгээрээ өөрийгөө цэнэглэж байх ёстой.
-Сүүлчийн асуулт. Намар болчихжээ. Таны сэтгэл…
- Яагаад ч юм би зун шүлэг бичиж чаддаггүй. Намар, өвөл хоёрт л бичдэг. Сэрэл мэдрэмж төрдөг ч байж болох юм. Намар, өвөл хоёр их дотогшоо байдаг болохоор ч тэр юм уу, бүү мэд.
-Нэг бадаг шүлэг хэлээч?
Шарласан навчис өвлийн дуутай
Хунгар цас намрын өнгөтэй…

Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих