Д.Энхболдбаатар: Б.Батрэгзэдмаа миний хамгийн хvчтэй eрсeлдeгч2007.02.28 Eнeeдрийн монгол Утга зохиолын хvрээнийхэн
2008-10-03 15:38
2007.02.28 Eнeeдрийн монгол
Утга зохиолын хvрээнийхэн Д.Энхболдбаатарыг яруу найрагч хэмээн тооцдог байлаа. Энэ нь ч аргагvй юм. Тэрбээр 1996 онд “Eнгeрсeн цаг”, 2004 онд “Тvнэр аниргvй” яруу найргийн ном хэвлvvлсэн. Гэвч 2005 онд зохиогдсон богино eгvvллэгийн “Утгын чимэг” наадамд “Удирдагчийн нууц” зохиол нь vргэлжилсэн vгийн мастеруудын хараанд eртeж, магадгvй загатнасан газрыг нь маажаад амжсан. Энэ нь тvvнийг vргэлжилсэн vгийн зохиолд цахир хагалах нэгэн гэдгийг сануулсан хэрэг. Eнгeрсeн жил тvvний
“Агуу их сvр хvчний тухай дууль” хэмээх роман хэвлэгдсэн билээ. Ирэх гуравдугаар сарын хоёронд Улсын драмын эрдмийн театрт “Амьдрал чиний тeлee” жvжиг нээлтээ хийх
гэж байна. Уг жvжгийн зохиодч МЗЭ-ийн шагналт яруу найрагч Даваадоржийн Энхболдбаатар. Тvvнтэй шинэ жvжгийнх нь тухай болон утга зохиол, яруу найргийн талаархи санаа бодлыг нь хуваалцлаа.
-Таны зохиол “Амьдрал чиний тeлee” жvжиг УДЭТ-т тавигдаж нээлтээ хийх гэж байна. Энэ жvжгийн зохиолын талаар яриагаа эхлэх vv?
-Жvжгийн зохиолоо 2006 онд бичсэн. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жил, Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулж БСШУЯ, УДЭТ, МЗЭ-ээс жvжгийн зохиолын уралдаан зарласан. Энэ уралдаанд тэргvvн байр эзэлсэн. УДЭТ-ын найруулагч Ч.Тvвшин найруулж тавьж байна. Энэ жvжигт 1930 оноос 1940 оны хоорондох монголчуудын амьдрал, vйл явдлыг гаргасан. Хvмvvс энэ vеийг янз бvрээр дvгнэдэг. Тvvхэндээ хэлмэгдvvлэлтийн vе гээд vечилчихсэн. Миний хувьд хэлмэгдvvлэлт гэж нэрлэмээргvй байгаа. Тухайн цагт нэг нь нeгeeгee хэлмэгдvvлчихье гэж огт бодож байгаагvй. Хэлмэгдvvлж байсан, хэлмэгдэж байсан бvгд л эх орныхоо тусгаар тогтнолын тeлee зvтгэж явсан нь илэрхий. Энэ жvжгээ ийм л чиг шугам тавьж бичсэн. Гол дvр нь мэдээж дотоод явдлын яамны офицер байгаа. Ер нь дотоод яам, ногоон малгайтай хvмvvс гэхээр бидэнд айдас хvйдсийн зvйл бууж, eeрийн эрхгvй далд мэдрэмжээрээ сэртэсхийдэг. Энэ нeхдvvд чинь хvмvvсийг хэлмэгдvvлмээр санагдаад хэлмэгдvvлээд байсан юм биш. Тэр хvмvvст тодорхой итгэл vнэмшил гэсэн юм байж таарна. Ийм санааг дэвшvvлж хvмvvсийн тархинд хадагдчихсан гажууд сэтгэлгээг eeрчилж, тухайн цаг vеийг цагаатгах зорилгоор энэ жvжгийг бичсэн.
-Та ихэвчлэн яруу найраг болоод vргэлжилсэн vгийн зохиол бичдэг хvн. Одоо тайзны бvтээл рvv орж байна. Энэ тeрeл жанрын хувьд ямар санаа бодолтой явна?
-Тайзны бvтээл рvv анх орж байгаа юм биш л дээ. 1996 онд миний анхны жvжиг УДЭТ-ын тайзнаа тавигдаж байлаа. Энэ миний хоёр дахь жvжиг.
-Анх ямар жvжиг тавьж байв?
-”Наран тойргийн тасархай” гээд бас л тvvхэн жvжиг. Хvннvгийн vеийн бee мeргeл, шарын шашны зeрчил. Хаан сэнтийний тeлeeх дайны тухай vзvvлсэн жvжиг байсан. “Амьдрал чиний тeлee” жvжиг маань жvжгийн зохиолын уралдаанд тvрvvлсэн гэлээ. Тvvхэн, орчин vеийн, хvvхдийн гэсэн гурван тeрлeeр уралдаан зарласан. Одоо тавигдаж байгаа жvжиг маань мэдээж тvvхэн гэсэн тeрeлд нь шалгарсан. Хvvхдийн тeрeлд мeн миний жvжиг тэргvvн байр эзэлсэн. Харин орчин vеийн жvжигт У.Шигvvрэгийн бvтээл шалгарсан.
-Хvvхдийн жvжиг чинь тэгэхээр бас тайзнаа тавигдах нь ээ?
-Тавигдах эсэхийг би сайн мэдэхгvй байна. Шалгаруулсан комисс л мэднэ. Жvжгийн зохиол, энэ тeрeл жанрт С.Жаргалсайхан, Ш.Гvрбазар, Б.Батрэгзэдмаа гээд сvvлд сайн бичиж байгаа томоохон тeлeeлeгчид байна. Ялангуяа Б.Батрэгзэдмаагийн жvжгvvд орчин vеийн шинжтэй, маш хурц сонин эргэлтvvдтэй. Зохиолчийнх нь хувьд би мундаг гэж боддог. Шуудхан хэлэхэд миний хамгийн хvчтэй eрсeлдeгч гэх vv дээ. Eeрийн оронд тавигдаж байгаа жvжгvvдийг аль болохоор vзэхийг бодно. Ийм тийм гэж дvгнэхэд хэцvv. С.Жаргалсайхан гэхэд ихэвчлэн тvvхэн сэдэв барьж бичдэг. Б.Лхагвасvрэн гуайн зохиолууд тэр чигээрээ миф буюу домог зvй, туульсын шинжтэй. Eeрee ерeeсee дууль сэтгэлгээтэй хvн. Яруу найраг нь ч тийм. Б.Батрэгзэдмаа бол абсурд /орчин vеийн/ шинжтэй. Сюрреалист ч гэмээр юм уу гэж боддог. Хvн ямар нэг изм барьж аваад бичнэ гэж байхгvй. Ямар элемент нь давамгайлна, vзэл санаа нь тvлхvv орно. Тvvгээрээ дамжиж vзэгчдэд хvрнэ. Уран бvтээл бvхэн eeр eeрийн хувь заяатай байдаг.
-Б.Батрэгзэдмаа зохиолчийн “Хаалганы eмнe” жvжиг тухайн vедээ багагvй шуугиан тарьж байсан?
-Зохиол нь бол vнэхээр сайн. Маш хурц. Хvний сэтгэл доторхийг тэр чигээр нь хуйлруулаад гаргачихсан. Харин жvжгийн тавилтыг нь хэлж мэдэхгvй юм. Vндсэндээ тавилт нь миний санаанд хvрээгvй. Гэхдээ би театрынхныг дайрч давшлах гэсэнгvй.
-Сvvлийн vед жvжгийн зохиол орчин vеийн шинжтэй болоод байна уу?
-Янз бvр л байгаа. С.Жаргалсайхан, Б.Лхагвасvрэн нарыг соцреалист гэж хэлэхгvй. Бас модернист гэж хэлэхгvй. Харин яг eeрийнхee vзэл санааг тууштай баримтлаад зохиолоо туурвиж байгаа хvмvvс байна. Тухайлбал Д.Урианхай гэж аварга амьтан байна. У.Шигvvрэг байна. Ш.Гvрбазар бол ерeeсee романтик. Хайр дурлал бичдэг хvн.
-Таны яруу найргийн бvтээл ерeнхийдee орчин vеийн модерн тал руугаа. Тайзны бvтээл чинь тvvхэн сэдэвтэй. Тэгэхээр жvжиг зохиолд орчин vеийн чиг хандлага мэдрэгддэг vv?
-Тvvхэн жvжиг ерeeсee тvvхэн дэлгэц дээр л бичигдэнэ. Маш нарийн чимхлvvр ажилтай. Гэхдээ уран зохиол гэдэг чинь ерeeсee хvний тухай шинжлэх ухаан. Тvvхэн ч байна уу, орчин vеийнх ч байна уу, хамаагvй. Тэнд хvний сэтгэл зvйн болоод оюун санааны дvр гарч байдаг. Eнeeдeр гутарч байсан сэтгэл маргааш хэрхэн хeeр хeгжeeнтэй болох eeрчлeлтvvд юм.
-Тvvхэн зохиолууд бичээд ирэхээр eeрийн чинь шvлэг яруу найрагтай зeрчилдeх юм гардаг уу. Эсвэл eeрийгee орон зайнаас ангид байлгаж чаддаг уу?
-Зeрчил гарахгvй. Харин ч бvр хэлхээ холбоотой. Хvмvvсийн сэтгэл хeдлeлийн шалтгаан янз бvр байдаг байх. Миний хувьд тvvхийн томоохон бvтээлvvд уншаад сууж байхад гэнэт сэрхийж шvлэг бичдэг. Магадгvй онгод гээч зvйл нь тэр болов уу. Тэгэхээр онгодыг маань хeглeдeг нэг зvйл бол тvvхийн зохиолууд. Мэдээж эр хvнийхээ хувьд сайхан бvсгvй зэрэг eeр зvйл байлгvй яахав. Гэхдээ цаад далайцынхаа хувьд тvvхийн зохиолууд юм даа.
-Сая танай vеийн нэг яруу найрагчтай уулзахад “Бид Д.Нацагдоржийгоо бурханчлан шvтээд, тэндээ эргэлдээд байх уу. Эсвэл Д.Нацагдоржоосоо цааш хэтэрч гарах уу” гэх зvйл ярьж байсан. Та сvvлийн vеийн шvлэг яруу найраг, урлаг утга зохиолын талаар ямар санаа бодолтой явдаг вэ?
-Аливаа юманд хeгжлийн гольдрил чиглэл гэж байдаг. Магадгvй хувь заяаны ч гэж хэлж болох. Монголын утга зохиол энэ гольдрилынхоо дагуу л явж байгаа. Тvvнээс ухарч байна, зогсонги гэж хэлдэг хvн нь би биш. Их утга зохиолыг vндэслэгч Д.Нацагдоржийнхоо тухай бид янз бvрээр л ярьдаг. Магадгvй энэ их хvнийг шvтэхгvй ч байж болно. Тухайн хvний eeрийнх нь vзэл. Хэрвээ vгvйсгэж байгаа бол энэ хvнээс eeрee илvv байх шаардлагатай. Илvv ч байдаг хvмvvс бий л байх. Миний ойлгож байгаагаар Д.Нацагдоржийн “Харанхуй хад” зохиолын сэтгэлгээ, илэрхийлэл, яруу найруулгын хувьд дийлж гарах бvтээл одоогоор Монголын утга зохиолд алга байна гээд хэлчихэд нэг их буруудахгvй байх. Би хувьдаа их Д.Нацагдоржийг хэмжvvр болгож тавьж vздэг. Бага байхдаа хvvхдvvд eeрийгee том болж уу гэдгээ шалгаж vздэгтэй ижил.
-Д.Нацагдорж eeрeeс чинь хэр хол байх юм?
-”Харанхуй хад” зохиолоор баримжаалахад их хол байна.
-Сvvлийн vед ямар бvтээл туурвиж байна. Шvлэг яруу найргийг чинь л асуугаад байна?
-Яруу найраг гэдэг зовлонтой урлаг юм аа.Хvн архинд орж, хар тамхинд донтдог шиг яруу найрагт ордог юм байна. Шvлэг бичихгvй eнжчихье гэхээр дотоод сэтгэл рvv нэг юм хатгаад зvгээр байж болдоггvй. Миний багаасаа баримталсан нэг зарчим байдаг.
-Ямар?
-Би ямар нэгэн хэв загвар, “изм”, хэлбэрдэлтэд баригдахгvй. Бичсэн шvлэг бvр eeр eeр байгаасай гэж боддог. Гэхдээ хvн хэзээ ч тийм байж чаддаггvй юм шиг байна. Бvтээлийг маань уншигчид болоод eнee аугаа их цаг хугацаа л шvvнэ. Бvх насаараа л эрэлхийлж яваад дуусна даа гэж боддог.
-Аливаа юмыг vнэлнэ гэдэг маш харьцангvй ойлголт. Ер нь Та vнэлэмжийн талд ямар бодолтой явдаг вэ?
-Vнэлэмж гэх зvйлийг урлагт, тэр тусмаа яруу найрагт бий болгох гэж зvтгэх нь тийм ч оновчтой зvйл биш. Хvн яруу найраг уншихгvй, сонирхохгvй байж болно. Хэрвээ яруу найраг, урлаг утга зохиолгvйгээр амьдарч чадах юм бол хамаа алга. Албадах хэрэггvй.
Гэхдээ яруу найргийг ойлгохгvйгээр амьдарна гэдэг нэг талаараа гунигтай л даа. Хvн гээч амьтан зvрх сэтгэлдээ хeтлeгдeж яваагийн vндсэн хeдeлгvvр нь яруу найраг байж магадгvй.
-11 жилийн зeрeeтэй хоёр дахь жvжгээ бичжээ. Яг одоо Танд ийм л юмны талаар бичмээр байна гэсэн санаа тeрж байна уу?
-Тийм ийм гээд амлах тeвeгтэй . Гэхдээ бодож санаж яваа зvйлбайлгvй яахав. 1990 оноос 2000 оны хоорондох 10 жилийн vйл явдлыг гаргасан бvтээл туурвимаар бодогддог юм. Энэ хугацаанд монголчууд яг ямар хувь заяанд хeтлeгдeж, орон зай, цаг хугацаанд амьдарч байв гэдгийг.
-Нууц биш бол энэ зохиол яг хэдийд гараас чинь гарах бол?
-Ойрын хугацаанд бичиж амжихгvй байх. Энэ жилдээ eгvvллэгийн нэг тvvвэр гаргах санаатай байна. Би хvнтэй адил хeдeлмeрч биш. Юмыг их удаан бодож, нухаж байж санаагаа чинээнд тултал хийхийг эрмэлздэг. Энэ миний сул тал байж ч болох талтай.
Норовын Гантулга

Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих