Нарны гэрэлд дэлхий нэгдэн нягтарна
Мод чинэрч байж ядан
Мөчир салаагаа тэлж, навчсаа дэлгэнэ
Би чамд хүрэхэд бүх эд эс чинь цуглана
Чи модны зовлонг эдлэн хөвчирна
Жимснүүд газар чиглэн унана
Нарны гэрэл дөлөхөд
Дэлхий хөрнө
Дэлхий лугаа сэрүүн амьсгалд
Тэгээд чи өртөнө
2008:10:4
Нэгэн дотно царай
Намайг өөртөө татна
Ямар тэнгэрийг
Ямар цэцгийг санагдуулна вэ
Би чамтай таарч байсан мэт...
Урьд төрөлдөө юу эсвэл
Унтсан хойно үзэгддэг тэр дүр төрх үү...эсвэл
Төрөл садан минь төөрсөөр явна уу
Ямар бороо нарийн ширхэгтэй байлаа
Ямар салхийг санагдуулна вэ...
Бурханы нүүрний гэрэл шиг
Би хуруугаа хүргэмээр байна
Бусдаас содон чиний
Би юу вэ....
Ирээдүйд намайг аврах авралын
Энгийн нэгэн тэмдэг үү...
Дотно царайг үзэх нүд цавчлахад
Даруй энэ мөч давхар сарнина....
2008 он